Тавтай морил Даваа, 2024-05-06, 11:06 AM
Main | Registration | Login Welcome Зочин | RSS
Мэдээны Ангилал
Тоглоом [4]
Мэдээ мэдээлэл [15]
Кино [1]
Дуу хөгжим [7]
Видео [6]
Хичээл [1]
Cs Мэдлэг [3]
Дота мэдлэг [2]
Нүүр хуудас [5]

Админтай холбогдох

Сайтын Эзэн Базараа!

Тоглоом

Статик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 9
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ: 3
Тусгай гишүүн: 1
Гишүүн: 2
» Хүйс
Эр: 7
Эм: 0

Калэндар
«  December 2011  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Таны Ip
IP

Таньд хэрэгтэй

 

-->


Хамтрагч сайт

HoNesT.Au.Mn

Эрх чөлөө бидний гарт

UnknowN.Eu.Mn

xopon.do.am

Main » 2011 » December » 20 » Амжилт, Бүтээн байгуулалт, Айлчлалтай 2011 он
3:47 PM
Амжилт, Бүтээн байгуулалт, Айлчлалтай 2011 он
ОНЫ АМЖИЛТ

Улирал дараалсан галзуу өсөлт

Мөнхийн “хөх” тэнгэртэй Монгол орноос чимэгтэй сайхан мэдээнүүд сонсогдож эхэлсэн талаар Дэлхийн банкны Тэргүүлэх эдийн засагч Рожер ван ден Бринк эрхэм хэлсэн нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь 2010 онд бодит өсөлт нь 6.4 хувьтай байсан Монгол Улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 17.3 хувьд хүрсэн бол гуравдугаар улиралд бүр рекорд тогтоож 20.8 хувьд хүрсэн юм. Энэ “галзуу” өсөлтийн шалтгаан нь уул уурхайтай холбоотой. Тэрдундаа уул уурхай дагасан дэд бүтцийн хөрөнгө оруулалттай шууд холбоотой. Ерөөс Оюу толгой төсөл болоод бусад орд газруудыг дагасан хөрөнгө оруулалтууд монголын эдийн засагт гэгээ татуулж байгааг үгүйсгэж болохгүй юм. Эргээд харахад, 2004-2008 онд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 9 хувьтай байсан бол найман оны дэлхий дахины санхүүгийн хямралын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хумигдах тал руугаа хандсан нь тодорхой юм. Харин энэ 2011 онд эдийн засагт гарч байгаа сэргэлт нь сайн үзүүлэлтүүдтэй байгааг, ажилгүйдлийн түвшин буурч, цаашлаад өсөлт “эрүүл” үргэлжилбэл ядуурлын түвшин ч нилээд буурахаар байгааг судалгаа харуулсан байгаа юм. Мөн оны эцэст эдийн засгийн өсөлт 15 хувь болон түүнээс дээш үзүүлэлттэй гарах боломжтой гэгдэж байна. Харин Олон Улсын Валютын Сангийн тайлан мэдээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2013 онд 23 хувьд хүрнэ гэсэн прогноз бий. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтөөс хоёр дахин илүү хэмжээ юм. Гэхдээ их өсөлтийг ухаалаг шийдвэрүүд дагахгүй бол өдгөө ажиглагдаж эхэлсэн хэт халалтын шинж тэмдэг, инфляцийн өсөлт газар авбал иргэдийн амьдралд хүндээр тусна гэдгийг энэ дашрамд хавчуулаад хэлэхэд илүүдсэн болохгүй биз ээ.

Ингээд Эдийн засгийн галзуу өсөлтийг Оны амжилт номинацид дэвшүүлж байгаагаа дуулгая.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 565 | Added by: Easymgl | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Таны Булан
Хурдан бүртгэл үүсгэх

Шилдэг Гишүүд


Easymgl
Мэдээ: 21
Хүйс: Male
Сэтгэгдэл:7


Delgersaihan
Мэдээ: 10
Хүйс: Male
Сэтгэгдэл:2


wolk
Мэдээ: 7
Хүйс: Male
Сэтгэгдэл:6

Шинэ Гишүүд
Tenuun
tommi
Zanaka
Easymgl

Хэн хэн байна

Нийт Онлайн Хүмүүс 1
Онлайн Зочид 1
Онлайн Гишүүд 0

Санал асуулга
Манай сайтыг үнэл
Total of answers: 16

200

Цаг Агаар

Copyright MyCorp © 2024