Тавтай морил Ням, 2024-05-19, 1:51 AM
Main | Registration | Login Welcome Зочин | RSS
Мэдээны Ангилал
Тоглоом [4]
Мэдээ мэдээлэл [15]
Кино [1]
Дуу хөгжим [7]
Видео [6]
Хичээл [1]
Cs Мэдлэг [3]
Дота мэдлэг [2]
Нүүр хуудас [5]

Админтай холбогдох

Сайтын Эзэн Базараа!

Тоглоом

Статик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 9
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ: 3
Тусгай гишүүн: 1
Гишүүн: 2
» Хүйс
Эр: 7
Эм: 0

Калэндар
«  December 2011  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Таны Ip
IP

Таньд хэрэгтэй

 

-->


Хамтрагч сайт

HoNesT.Au.Mn

Эрх чөлөө бидний гарт

UnknowN.Eu.Mn

xopon.do.am

Main » 2011 » December » 16 » Багш нарын ажил хаялтыг хууль бус үйлдэл гэж мэдэгдлээ
11:59 AM
Багш нарын ажил хаялтыг хууль бус үйлдэл гэж мэдэгдлээ


-Ажил хаялтаа зогсоосон багшийн цалинг бүтнээр нь олгоно гэв-
Ажил хаясан багш нарын цалин хөлсийг хэрхэн олгох талаар өнөөдөр Нийслэлийн боловсролын газар мөн 16 дугаар сургууль, 32 дугаар цэцэрлэгийн зүгээс мэдээлэл хийлээ. Тэд энэ удаагийн багш нарын ажил хаялтыг хууль бус хэмээн зарласан юм. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Пүрэвдагваас зарим асуултад хариулт авлаа.

-Багш нарын ажил хаялтыг хууль бус гэж танай байгууллагаас үзлээ. Цалин хөлсийг хэрхэн олгох вэ?
-Нийслэлийн боловсролын газарт МБШУ-ы ҮЭХ-ноос арванхоёрдугаар сарын 8-нд ажил хаялт зарлах болсноо мэдэгдэж бичиг ирүүлсэн. Гэвч Хөдөлмөрийн хуулинд ажил хаялтыг зохион байгуулах тухай шийдвэрийг ажлын тав хоногийн өмнө харъяа газруудад бичгээр уламжлах ёстой. Энэ заалтыг МБШУ-ы ҮЭХ зөрчсөн. Мөн арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн боловсролын газар, нийслэлийн ЗДТГ-т ажил хаялтад оролцож байгаа хүмүүсийн цалин хөлсийг бүрэн олгохыг шаардаж байна гэсэн бичиг мөн ирсэн. Хуулийн дагуу ажил хаялтад оролцсон ажилтнуудын цалингийн олговрыг талууд хоорондоо тохиролцож олгох ёстой байдаг. Гэтэл зарим сургууль, цэцэрлэг хамтын гэрээний хугацаа дууссан, гэрээ байгуулаагүй хэрнээ ажил хаялтад оролцож байгаа багш нар байна. Өөрөөр хэлбэл тэд ажил тасалж байна гэж үзэж болно. Харин манай газраас ажил хаялтад оролцсон ч эргээд ажилдаа орсон багш нарт цалинг нь бүтнээр олгох чиглэл авсан.

-Гэрээ байгуулаагүй, сунгаагүй хэдэн сургууль, цэцэрлэг байна вэ?
-Сайн мэдэхгүй байна.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяад байна вэ?
-2011 оны арванхоёрдугаар сарын 16-ны 10.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээний төрийн өмчийн сургуулийн 118 сургуулиас 88 сургууль ажил хаяж байна. Сургалтын үйл ажиллагаа хэвийн байгаа 30 сургууль байна. Мөн төрийн өмчийн 171 цэцэрлэгээс 59 цэцэрлэг ажил хаялтад оролцсон гэсэн мэдээ байна. Ер нь цэцэрлэгүүдийн ихэнх нь ажил хаялтаа зогсоогоод байна. Харин нийт сургуулийн 7881 багшийн 86.9 хувь нь ажил хаялтад оролцож байна. 2490 цэцэрлэгийн багшаас 20.9 хувь нь ажил хаялтад оролцсон. Ажил хаялтад оролцож байгаа хүмүүсийн зарим нь аргагүй шахалт шаардлагаар оролцож байна. Хуулинд сайн дураараа ажил хаялтад оролцоно гэсэн заалттай ч ийм байгаа.

-Төрийн сан энэ сарын 20 гэхэд бүх гүйлгээг хаана гэсэн. Одоо гэрээ сунгаагүй сургууль, цэцэрлэгүүд яах вэ?
-Гэрээ сунгаагүй, гэрээ байгуулаагүй багш нар ажил тасалж байна гэж үзнэ. Үүнийг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Багш нараа ажилдаа орооч ээ гэж хүсч байна.

-Тэгэхээр ажил хаясан бүх сургууль, цэцэрлэгийн багш нар хууль бусаар ажил хаясан уу?
-Хууль бус. Зуучлагч, арбитирчнийг томилохоос авахуулаад цаг хугацааны зөрчил гаргасан. Мөн ажил хаяхын өмнө хэлэлцээрийн ширээнд суугаагүй. ҮЭХ хэтэрхий түргэн шийдвэр гаргасан. Гурваас дээш хоног ажил тасалсан тохиолдолд тухайн ажилтан албан хаагчийг ажлаас чөлөөлнө гэсэн заалт байгаа. Хууль бус юм чинь ажил тасалж байна гэж үзэхээс өөр зам байхгүй. Хариуцлага ч тооцож магадгүй байдалд байгаа.

-Багшийн нэг өдрийн ажлын цалин хэд байдаг юм бэ?
-15279 төгрөг байдаг.

-Яагаад тухайн үед ажил хаялт хууль бус байна гэдгийг анхааруулж хэлээгүй юм бэ?
-Анхааруулж хэлсэн. БСШУ-ы сайд албан ёсоор ажил хаялтад оролцохгүй байхыг уриалсан.

-Олон мянган багш тав хоногийн ажил хаясан нь хууль бус болчихлоо. Энэ хүмүүсийг одоо яах вэ. Мөн Ерөнхий сайд хууль бус гэж яриагүй. Ажлын хэсэг байгуулж, хэлэлцээр хийе гэсэн шүү дээ?
-Засгийн газрын тэргүүн хэлэх үгээ хэлсэн. Би энд тодруулга өгөх албагүй.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 429 | Added by: Delgersaihan | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Таны Булан
Хурдан бүртгэл үүсгэх

Шилдэг Гишүүд


Easymgl
Мэдээ: 21
Хүйс: Male
Сэтгэгдэл:7


Delgersaihan
Мэдээ: 10
Хүйс: Male
Сэтгэгдэл:2


wolk
Мэдээ: 7
Хүйс: Male
Сэтгэгдэл:6

Шинэ Гишүүд
Tenuun
tommi
Zanaka
Easymgl

Хэн хэн байна

Нийт Онлайн Хүмүүс 1
Онлайн Зочид 1
Онлайн Гишүүд 0

Санал асуулга
Манай сайтыг үнэл
Total of answers: 16

200

Цаг Агаар

Copyright MyCorp © 2024