Тавтай морил Даваа, 2024-05-06, 10:54 AM
Main | Registration | Login Welcome Зочин | RSS
Мэдээны Ангилал
Тоглоом [4]
Мэдээ мэдээлэл [15]
Кино [1]
Дуу хөгжим [7]
Видео [6]
Хичээл [1]
Cs Мэдлэг [3]
Дота мэдлэг [2]
Нүүр хуудас [5]

Админтай холбогдох

Сайтын Эзэн Базараа!

Тоглоом

Статик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 9
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ: 3
Тусгай гишүүн: 1
Гишүүн: 2
» Хүйс
Эр: 7
Эм: 0

Калэндар
«  December 2011  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Таны Ip
IP

Таньд хэрэгтэй

 

-->


Хамтрагч сайт

HoNesT.Au.Mn

Эрх чөлөө бидний гарт

UnknowN.Eu.Mn

xopon.do.am

Main » 2011 » December » 22 » Галзуу тодотгол хийх үү, түшээд ээ!
1:14 PM
Галзуу тодотгол хийх үү, түшээд ээ!
Эдийн засагт ихээхэн уршиг дагуулж мэдэх үүргийг Сангийн сайд эрхэм Засгийн газраасаа авчихлаа. Нэг талаас ажил хаясан тэмцэгчид үр дүнд хүрчихлээ. Тэгэхээр Төсвийн байгууллагын 150 мянга шахам ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 1 болон 5 дугаар сарын 1-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг судлан үзэж, хорь гаруй хоногийн өмнө батлагдсан 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулахыг үүргийг өгсөн Засгийн газрын шийдвэрийн араас уйлах уу, баярлах уу гэсэн хоёр хувилбар бидний өмнө байж байна. Цалин цавуу багатай багш, эмч нарын цалингийн нэмэгдлээс гадна эдийн засаг эмзэг байхад бүтээгч бус үр бүтээл багатай төсвийн ажилчдын цалин хамтад нь нэмэгдэхээр болж байгаа нь, шүүмж дагуулж буйг тодотгоё. Ер нь бол энэ удаад баярлаж, хөөрөхөөс урьтаад “уйлуулж” мэдэх хувилбарынх нь талаар өгүүлэх нь зөв биз.

Эрхэм улстөрчид Монгол Улсын 2011 оны төсөвт тодотгол хийж, 615.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тэд үүнийгээ зөв шийдвэр хэмээн үзэглэсэн бол ДНБ-нийхээ 10 хувьтай тэнцэх алдагдалтай буюу үрэлгэн байдлаар баталсан төсвөө ингэж нэмж тодотгохыг Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас буруушааж байсан.

Хоёр оронтой тоонд хэдийнэ шилжсэн инфляцийн өсөлтийн эсрэг, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн зарлагыг хязгаарлах шаардлагатай байтал төсвөө тодотгон урсгал зардлаа нэмэх гээд байгаа нь эдийн засгийн “эрүүл” бус үзэгдэл хэмээн шинжээчид байр сууриа илэрхийлж байв. Гэсэн ч тэд тодотгосон учраас тодотголын тухай сэдэв хуучирч, 2012 оны улсын төсвөө л хэт дэврүүн төсөөллөөрөө батлах вий гэсэн болгоомжлол илүү газар авсан юм. Он гарсаар бодлогын хүүг гурвантаа нэмсэн Төв банкны зүгээс 2012 оны төсвийн зарлагыг 1 их наядаар танаж байж инфляцийн эсрэг авч байгаа арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн авах бололцоотой болно гэсэн байр сууриа илэрхийлсэн. Харин гишүүд төсвийн төслийг хуульчлан батлахдаа танаж багасгаад 483.8 тэрбум болгож 2011 оныхтой харьцуулахад 5.8 хувиар буулгасандаа сэтгэл хангалуун байгаа. Алдагдалгүй төсөв гэж хаана ч байхгүй гэдэг албан ёсны хариултаар тэд “ам” таглаж байна гэхэд болох юм. Хэдийгээр тэд ийм хэмжээнд танасан ч, төсвийн зарлага өнгөрсөн оныхоос 2 их наядаар илүүгээр хэмжигдэж байгаа гэдгийг умартаж болохгүй юм. Уг нь эдийн засаг түүхэнд байгаагүйгээр өсч байгаа таатай мэдээллүүд бий. 2010 онд бодит өсөлт нь 6.4 хувьтай байсан бол энэ оны хоёрдугаар улиралд 17.3 хувьд хүрч, гуравдугаар улиралд бүр рекорд тогтоож 20.8 хувьд хүрсэн галзууөсөлтийг оны онцлох “амжилт”-д цохож байсныг уншигч эрхэм та мэдэж буй бизээ. Энэ өсөлт бол уул уурхайн салбарын идэвхижилтэй холбоотой. Энэ оны эцэст эдийн засгийн өсөлт 15 хувь болон түүнээс дээш үзүүлэлттэй гарах боломжтой хэмээн Дэлхийн банк тооцоолсон байхад 2013 онд 23 хувьд хүрнэ гэсэн прогнозыг Олон Улсын Валютын Сангаас гаргаад буй. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт Хятадын эдийн засгийн өсөлтөөс хоёр дахин илүү хэмжээнд хүрэх тухай төсөөллүүдтэй зэрэгцээд эдийн засгийн хэт халалт хэдийнэ тухалчихаад байна. Халалтын шалтгаан нь улстөрчдийн шийдвэр буюу төсвийн зарлага улам бүр нэмэгдэж буйтай холбоотойг шинжээчид анхааруулсаар байна. ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Стивен Барнетт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…Нэгдсэн төсвийн зарлага энэ онд 67 хувиар өссөн бол 2012 онд 2010 оны төвшнөөс даруй хоёр дахин их болох гэж байна. Төсвийн зарлага энэ богино хугацаанд хоёр дахин өсч байгааг бид “хэт тэлсэн” гэж хэлж байгаа юм. Зарлага ингэж их хэмжээгээр нэмэгдсэнээр макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж, үнийн өсөлтийг хөөрөгдөнө. Энэ нь бага орлоготой иргэдэд илүү хүнд ачаа болно. Дээр нь Монгол Улсын эдийн засгийг дэлхийн эдийн засагт гарч болзошгүй цочролд өртөмтгий болгож байна. Ийм цочрол үүсэх эрсдэл яг одоо өндөр байна….” гэж хэлсэн байгаа юм. ОУВС-аас 2011 оны төсөвт тодотгол хийх үеэр “Монгол Улс төсвийн зардлаа хумихгүй бол оны эцэст инфляци 20 хувьд хүрнэ” хэмээж байсан. Мөн “Бодлогын хүүгийн төвшин нэмэгдсэнээр дотоодын эрэлт буурч, улмаар зээл багасч хувийн хэвшлийнхний зах зээл хумигдах сөрөг талтай ч, Монгол улс төсвийн сул бодлоготой байгаа энэ үед мөнгөний хатуу бодлогыг баримтлах нь зайлшгүй” хэмээж байсан. Тэгвэл Төв банкны зүгээс 2012 оны төсөв батлагдсаны дараа “инфляцийг 10 орчим хувьд барих боломж харагдаж байгаа. Инфляцийг шийдэхийн тулд зөвхөн мөнгөний бодлогыг чангаруулах биш. Цаана нь олон хүчин зүйл бий… Мөн инфляцийг барих нь дан ганц Монголбанкнаас хамаарахгүй, улс төрийн алхам нөлөөлнө…” хэмээн мэдэгдсэн юм. Гэтэл одоо баярлуулан гомдооно гэдэг шиг л юм болох нь. Танасан ч, дахиад тодотгоод л болох гэж байна. Тогтворжуулалтын сандаа 322.4 тэрбумыг төвлөрүүлэхээр зэхэж буй Сангийн сайд эрхэм үүрэг хүлээсэн учир үзэглэх төвшинд нь хүргэхийн тулд бэлэн төслөө өгөх нь дамжиггүй.

Уг нь 2012 оны төсөвт Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу төрийн албан хаагчдын цалинг 2012 оны 4 дүгээр сарын 1-ээс 80.0 мянган төгрөгөөр, 2012 оны 10 дугаар сарын 1-ээс 23 хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тооцож тусгасан байсан. Харин одоо 2 болон 5 дугаар сард багтан нэмэхээр ажиллаж эхэллээ. Цалин дагаж үнийн өсөлтийн дарамт нэмэгдэх нь тодорхой зүйлүүдийн нэг. Тэгвэл инфляцийг бууруулахын тулд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих шаардлага бийг эдийн засагч хэлж буй. Гэтэл эдийн засаг эмзэг байгаа үед төсвийн байгууллагын ажилчдын цалинг нэмж байгаа нь, гол бүтээгчид хувийн хэвшлийнхэнд дарамт болж очих дүр зураг бий. Гэсэн ч яая гэхэв. Тэмцэгчид Засгийн газраас Мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлийг нь л шаардсан. Тэд сонгуулиар амласан амлалтаа сонгуулийн өмнө биелүүлэх нь. Галзуу эдийн засгийн өсөлт “халж” байгаатай зэрэгцэн галзуу тодотгол хийх нь. Үр дүнд нь жирийн иргэд л зүдрэх вий.

Э.Болор
Category: Мэдээ мэдээлэл | Views: 559 | Added by: Easymgl | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Таны Булан
Хурдан бүртгэл үүсгэх

Шилдэг Гишүүд


Easymgl
Мэдээ: 21
Хүйс: Male
Сэтгэгдэл:7


Delgersaihan
Мэдээ: 10
Хүйс: Male
Сэтгэгдэл:2


wolk
Мэдээ: 7
Хүйс: Male
Сэтгэгдэл:6

Шинэ Гишүүд
Tenuun
tommi
Zanaka
Easymgl

Хэн хэн байна

Нийт Онлайн Хүмүүс 1
Онлайн Зочид 1
Онлайн Гишүүд 0

Санал асуулга
Манай сайтыг үнэл
Total of answers: 16

200

Цаг Агаар

Copyright MyCorp © 2024