Тавтай морил Ням, 2024-05-19, 8:58 AM
Main | Registration | Login Welcome Зочин | RSS
Мэдээны Ангилал
Тоглоом [4]
Мэдээ мэдээлэл [15]
Кино [1]
Дуу хөгжим [7]
Видео [6]
Хичээл [1]
Cs Мэдлэг [3]
Дота мэдлэг [2]
Нүүр хуудас [5]

Админтай холбогдох

Сайтын Эзэн Базараа!

Тоглоом

Статик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 9
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 2
Мэдээний админ: 3
Тусгай гишүүн: 1
Гишүүн: 2
» Хүйс
Эр: 7
Эм: 0

Калэндар
«  December 2011  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Таны Ip
IP

Таньд хэрэгтэй

 

-->


Хамтрагч сайт

HoNesT.Au.Mn

Эрх чөлөө бидний гарт

UnknowN.Eu.Mn

xopon.do.am

Main » 2011 » December » 19 » Улаанбаатарын 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж амь эрсдэх аюултай
1:10 PM
Улаанбаатарын 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж амь эрсдэх аюултай

- Канадын Simon Fraser-ийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, эрүүл ахуйн зөвлөх профессор Райн Ален ингэж хэлж байна
Канадын Simon Fraser-ийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, эрүүл ахуйн зөвлөх профессор Райн Ален нэг шинэ судалгаа хийжээ. Энэ судалгаа нь манай улстай холбоотой. Ноён Ален Улаанбаатарын утааг судалсан байна. Улаанбаатарын агаарын бохирдлоос болж ирээдүйд нийслэлийн хүн амын арван хүний нэг нь нас барж магадгүй гэсэн дүгнэлт гарчээ. Профессор энэ судалгааг Улаанбаатарт байгаа судалгааныхаа багтай хамтарч хийсэн байна. Энэ судалгаа нь Air Quality, Atmosphere and Health сэтгүүлийн онлайн хувилбар дээр тавигджээ.



“Улаанбаатар Азийн бусад том хотууд шиг дэлхийн анхааралд байдаггүй. Гэхдээ энэ хотын агаарын бохирдол дэлхийн анхаарлын төвд орохоор хэмжээнд очсон. Бидний хийсэн судалгааны гол зорилго нь бодит байдлыг тодорхойлох, агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар судлах байлаа. Манай баг зорилгоо биелүүлж чадсан ” гэж Ален хэлж байна. Тэд судалгаагаараа хүрээлэн буй орчны бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоожээ. “Улаанбаатарт арван хүний нэг нь агаарын бохирдлоор нас барах эрсдэл байгаа” гэсэн сэтгэл түгшээсэн дүгнэлтийг тэд зүгээр ч нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргаагүй, шинжлэх ухааны бодит үндэслэлээр гаргасан аж. Судалгааны багийнхан “Агаарын бохирдлоор нас барж байгаа хүмүүс Улаанбаатарт замын ослоор болон өөр бусад шалтгаанаар нас барж байгаа хүмүүсийн тоотой дүйцэхүйц хэмжээнд очоод байна “ хэмээн онцолжээ.



Энэ чиглэлээр Хойд Америк, Европт явуулсан өмнөх судалгаануудаар агаарын бохирдол нь эрүүл мэндэд өргөн хүрээнд нөлөөлдөг нь тогтоогдсон аж. Тэр дундаа амьсгалын зам болон зүрх судасны өвчинд илүүтэй нөлөөлдөг байна. Жишээ нь зүрхний шигдээс өвчний номер нэг дайсан нь агаарын бохирдол гэж судлаачид онцолж байгаа юм. Сүүлийн үед манайд зүрх судасны өвчнөөс үүдсэн нас баралтын төвшин өндөр байгаа. Эмч нар ч ингэж хэлдэг. Магадгүй агаарын бохирдол энэ үзүүлэлтэд ташуур өгч байж мэдэх юм. Агаарын бохирдлоос болж нийтээрээ өвчлөлийн ийм эрсдэлд орох явдал Азийн ихэнх орнуудад түгээмэл байдаг гэж судлаачид онцолж байна. Агаарын бохирдлын өндөр хэмжээ, хүн амын нягтаршил өвчлөлийн суурь шалтгаан болдог аж.


Профессор Алений судалгааныхаа үеэр Улаанбаатар хотын таван хэсэгт бохирдлын хэмжилт хийжээ. ДЭМБ-ын тогтоосон Агаарын бохирдлын аюулгүй байдлын төвшингөөс долоо дахин илүү өндөр үзүүлэлт хэмжилтээр гарчээ. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ судалгааг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийсэн байна. Уг судалгаа техник технологийн хувьд нэлээд өндөр төвшинд хийгджээ. Мэдээж судалгаагаар агаарын бохирдлын гол эх үүсвэр нь нүүрсний утаа гэдгийг онцолжээ. Профессор Ален “Энэ бол Монголын хамгийн ноцтой асуудал юм. Ганц Монгол ч биш хөгжиж байгаа улс орнуудын тулгамдсан асуудал” хэмээн ярьжээ.



Хотын агаарын бохирдол гэдэг шинэ хэллэг, шинэ ойлголт биш. Өнөөдөр хөгжлийн өндөр төвшинд хүрсэн томоохон хотууд ч энэ зовлонг тойроогүй дайрсан. Нүүрсийг аж үйлдвэр, ахуйн хэрэглээндээ хэрэглэж байсан ямар ч улсын нийслэлд агаарын бохирдолтой холбоотой гашуун түүх байдаг. Лондонд гэхэд л өнгөрсөн зууны эхээр агаарын бохирдол сэтгэл түгшээхээр хэмжээнд хүрч, онцгой байдал хүртэл үүсч байлаа. Их хэмжээний утаанаас үүдсэн амьсгалын замын өвчний хурц дэгдэлт олон хүний аминд хүрч байсан. Одоогоор манайд ийм эрсдэлтэй байдал үүсээгүй ч мэдрэгдэхээр арга хэмжээ авахгүй бол байдал хүндэрч мэдэхээр нөхцөл нэгэнт үүссэн. Профессор Алений судалгаа үүний нэг нотолгоо юм. Саяхан гаргасан дэлхийн амьдарч болохгүй 10-н газрын жагсаалтад манай нийслэл багтсан нь ч цаанаа нэгийг хэлээд байна.


Daily Finance сонин өнгөрсөн жил агаарын бохирдлоороо хамгийн муу үзүүлэлттэй дэлхийн арван газрыг онцолж байсан. Энэ жагсаалтыг Бээжин тэргүүлсэн. Харин манай улсын нийслэл айргын тавд. Хүн ам нь их, хөгжлийн төвшингөөрөө цойлсон хотын хувьд агаарын бохирдлын асуудал анхаарал татахаар хэмжээнд байна гэдэг асуудал биш. Харин хүн амын хувьд бага хэрнээ, аж үйлдвэржилт бараг хөгжөөгүй гэж хэлж болох Улаанбаатар хот Бээжинтэй зэрэгцэж бичигдэнэ гэдэг тиймхэн. Daily Finance-ынхан гэхэд л “Хүн ам нь бага Улаанбаатар, Кабул зэрэг хот энэ жагсаалтад орсон нь харамсалтай” гэж онцолсон байсан. Агаарын бохирдлоороо Бээжин, Нью Дели, Сантъяго, Мехико, Улаанбаатар, Кайр, Хятадын Чунцин, Гуанжоу, Хонгконг, Кабул зэрэг хотууд толгой цохиж байна.
Уг нь бол агаарын бохирдлын хэмжээгээрээ анхаарал татдаг газруудад олон улсын тэмцээн, наадам болдоггүй. Харин энэ арван хотын дөрөвт нь Олимп зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байжээ. 2008 онд Бээжинд олимп болсон бол 2009 онд Хонгконгод Зүүн Азийн тэмцээн, 2010 онд Делид Хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээн, мөн онд Гуанжоуд Азийн наадам болж байж. Бээжингийн агаарын бохирдлын чанар жил ирэх бүр улам муудаж байгаа гэж тус сонинд онцолжээ. Агаарын бохирдол олимпийн дараа дахин ихэссэн аж. Учир нь олимпын үеэр хотын гудамжуудаар явж байгаа автомашинуудын тэн хагасыг хориглочихсон байжээ. Агаарын бохирдол ихтэй хотуудын хоёрдугаарт жагссан газар бол Энэтхэгийн Нью Дели. Энэ хотын 13,8 сая хүний таван хүн тутмын хоёр нь өнөөдөр амьсгалын замын хүнд өвчинд нэрвэгдээд байгаа талаар судалгаа бий. агаарын бохирдлын үндсэн шалтгаан нь машинууд. Үүний улмаас барилгын ажилчид болон таксины жолооч нар бусдаас түрүүлж хүнд өвчинд нэрвэгдэх болжээ. Гуравдугаарт жагссан Чилийн Сантъягогийн хувьд ч байдал хүнд байгаа. Агаарын бохирдлын хэмжээ нэг куб метрт 50 ммкрограммд хүрч байна. 2008 онд хотод зарим өдөртөө 444 микрограммд хүрч байжээ. Энэ түвшин 200 микрограммд хүрвэл эрс аюултай гэж судлаачид үздэг юм.

Утаагаараа манай улсын өмнө гишгэсэн Мексикийн Мехико хотод агаарын бохирдол тамхины утааны бөөгнөрөл мэт дүр зургийг бий болгодог гэж Daily Finance-д онцолжээ. Salzburg-ийн их сургуулийн судлаачдын дүгнэснээр энэ хотод агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс эрс ихсээд байгаа аж. Манай улсын нийслэлийг “ Агаарын бохирдлын хэмжээ нь ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс 14 дахин ихэссэн” гэж тодотгожээ.


Египетын Кайр 7,8 сая хүнтэй. Өдөрт хүн тус бүр нэг хайрцаг тамхи татаж байгаа юм шиг хүнд нөхцөлд байсан үе энэ хотынхонд бий. Тухайн үедээ Кайр хотыг хар үүлний доор орших хот гэж нэрлэдэг байжээ. Хятадын Чунцин хотын хувьд улсынхаа хамгийн хурдан хөгжиж байгаа хотуудын нэг. Аж үйлдвэр болон аж ахуйн нэгжүүдийн нүүрс түлж байгаа нь хотын агаарын бохирдолд нөлөөлдөг. Хятадын Гуанжоу ч ялгаагүй үйлдвэрийн хот гэдгээрээ хамгийн их утаатай хотын жагсаалтад багтаад байгаа аж.



Хонгконгийн тухайд 1995 оноос хойшхи агаарын бохирдлын хамгийн муу үзүүлэлтийг 2010 онд үзсэн. Засгийн газрын зүгээс иргэддээ сэрэмжлүүлэг өгч арга хэмжээ авч эхлээд байгаа. Агаарын бохирдол нь ДЭМБ-ын тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 12-14 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан хот. Афганистаны Кабулын тухайд анхнаасаа бага хүн амтайгаар төлөвлөгдсөн байсан, харин одоо хүн ам нь таван сая даваад буй. Хүн амын ихэнх нь дулаахан байхын тулд янз бүрийн юм түлдэг нь агаарын бохирдолд онцгой сөрөг нөлөө үзүүлдэг.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 2474 | Added by: wolk | Rating: 1.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Таны Булан
Хурдан бүртгэл үүсгэх

Шилдэг Гишүүд


Easymgl
Мэдээ: 21
Хүйс: Male
Сэтгэгдэл:7


Delgersaihan
Мэдээ: 10
Хүйс: Male
Сэтгэгдэл:2


wolk
Мэдээ: 7
Хүйс: Male
Сэтгэгдэл:6

Шинэ Гишүүд
Tenuun
tommi
Zanaka
Easymgl

Хэн хэн байна

Нийт Онлайн Хүмүүс 2
Онлайн Зочид 2
Онлайн Гишүүд 0

Санал асуулга
Манай сайтыг үнэл
Total of answers: 16

200

Цаг Агаар

Copyright MyCorp © 2024